Завхан аймгийн Идэр сумын ИТХ

Завхан аймгийн Идэр сумын ИТХ

Тэргүүлэгчид 2017 онд хуралдаж байгаа нь

2018-03-14

Тэргүүлэгчдийн хурлыг 2017 онд 20 удаа хийж олон асуудлуудыг шийдвэрлэв.Сумын амьжиргаа дэмжих зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг албан тушаалын нэрээр 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан. Улсын алтан төлийн эзэн-2,  аймгийн сайн малчин-6, тариаланч-1, алдарт уяач-1, сумын сайн малчин,өсөх малчин, мянгат малчдын тогтоол гаргаж шагналыг шинэ сарын өмнө гардуулсан.  Ажлын хэсгүүд томилон Хөрөө рамууд, гал тогоо бүхий газрууд, хүнсний дэлгүүрүүд, эмийн сангуудын үйл ажиллагаатай танилцан шалгалтыг удаа дараа хийж тухай бүрд нь үүрэг даалгавар өгч өгсөн үүрэг даалгаврын дагуу эргэж хяналт тавьж ажилласан 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%